Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Тригонометр функцийн график (1)
Дараах функцийн графикийг зур. Мөн $y=\sin\theta$-ийн график ба хамаарлыг ол.
- $y=\sin \theta+1$
- $y=\sin(\theta-60^{\circ})$
- $y=2\sin\theta$
- $y=\sin2\theta$
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Графикийн хувиргалт:
- $y=f(x-p)+q$ функцийн график нь $y=f(x)$ функцийн графикийг $x$-тэнхлэгийн дагуу $p$ нэгж, $y$ тэнхлэгийн дагуу $q$ нэгж параллелиар зөөхөд гарна.
- $y=k\cdot f(x)$ функцийн график нь $y=f(x)$ функцийн графикийг $y$ тэнхлэгийн дагуу $k$ дахин сунгахад (агшаахад) гарна.
- $y=f(hx)$ функцийн график нь $y=f(x)$ функцийн графикийг $x$ тэнхлэгийн дагуу $1/h$ дахин сунгахад (агшаахад) гарна.
- $y=f(x)$ функцийн үе $a^{\circ}$ бол $f(hx)$-ийн үе нь $\dfrac{a^{\circ}}{|h|}$ байна.
- Үеийг олох. $\sin\theta, \cos\theta$ нь $360^\circ$, $\tg\theta$ нь $180^\circ$ үетэй.
- Утгын мужийг олох. (Үүнд $-1\leq \sin \theta\leq 1$, $-1\leq \cos\theta\leq1$-ийг ашиглах).
- Тэгш функц, сондгой функц эсэхийг тогтоох хэрэгтэй.
Бодолт:
- $y=\sin x$ функцийг $y$ тэнхлэгийн дагуу $1$ нэгжээр зөөнө.
- $y=\sin (x-60^\circ)$ функцийг $x$ тэнхлэгийн дагуу $60^\circ$ нэгжээр зөөнө.
- $y=2\sin x$ функцийг $y$ тэнхлэгийн дагуу $2$ дахин сунгана.
- $y=\sin 2x$ функцийг $x$ тэнхлэгийн дагуу $\frac12$ дахин сунгана (2 дахин агшаана).