Интеграл-Онлайн сайтын 2018-2019 оны хичээлийн жилийн онлайн сургалт

Огноо: 2018-09-07,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

Та бүхэндээ шинэ хичээлийн жилийн мэнд дэвшүүье!

Интеграл-Онлайн Монгол Бодлогын сан сайтын зүгээс 2018-2019 хичээлийн жилд дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
  1. Улирал бүр ЭЕШ-ийн жишиг сорилго зохион байгуулна.
  2. ЭЕШ-д бэлдэх 500 бодлого, ЭЕШ-д бэлдэх 1000 бодлого, ЭЕШ-д бэлдэх 1500 бодлого гэсэн цуврал 3 номыг эмхэтгэн гаргана. Эдгээр номыг 2013-2018 хооронд манай Монгол Бодлогын сан сайтад тавигдсан онлайн сорилгуудын дүнд үндэслэн бүтээж байгаа бөгөөд тус бүр нь 25 бодлоготой 20 сорилго буюу нийт 500 бодлоготойгоор хэвлэгдэн гарна. Мэдээж манай сайтад тавигддаг бүх бодлогуудын адил заавар, бодолттой байна.
  3. Энэ хичээлийн жилд гишүүнчлэлийн хураамж нь 10000 төгрөг байна. Мөн дээр дурдсан 3 номоос аль нэгийг нь худалдан авсан тохиолдолд бүтэн жилийн эрх олгоно.
  4. Олимпиадын булангаа идэвхижүүлж олимпиадын чиглэлээр тогтмол хичээл, бодлогууд нэмнэ.
  5. Номыг Түшээ дээд сургуулийн 303 тоотоос ирж аваарай! Утас 95320036, 96660036.

Сэдэвчилсэн 20 сорилго (Комплекс тоо, Матриц, Цуваа, Хэвийн тархалт) нэмэгдсэн.
Сурагчийн ном 12000 төгрөг, бодолтын ном 9000.

Энэ нийтлэлийг 109065 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл