Бага сунгаа VI,Бага ангийн багш
Бодлогын тоо: 4 Хугацаа: 150 мин
1.Математикийн уралдаан 10-11 хооронд цагийн ба минутын зүүнүүд эсрэг чиглэсэн үед эхлээд, 16-17 хооронд цагийн ба минутын зүүнүүд давхцаж байхад дууссан. Уралдаан хэчнээн хугацаанд үргэлжилсэн бэ?
2.$\overline{ab}\cdot\overline{cd}=\overline{abcd}$ байх $\overline{ab}$, $\overline{cd}$ хоёр оронтой тоонууд олдох уу?
3.Өндрөөрөө ялгаатай арван тамирчид, жингээрээ ялгаатай өөр арван тамирчин байв. Эдгээр хорин тамирчдаас, аль ч хоёр нь жингээрээ ч, өндрөөрөө ч ялгаатай арван тамирчинг сонгон авч болох уу?
4.Хоёр квадрат, нэг адил хажуут гурвалжин зурагт үзүүлснээр байрлажээ (том квадратын $K$ орой гурвалжны тал дээр оршино). $A$, $B$, $C$ цэгүүд нэг шулуун дээр оршихыг батал.

