Бага сунгаа VI, 8-р анги

Бага сунгаа VI, 8-р анги   

Бодлогын тоо: 4    Хугацаа: 150 мин


1. Нэг эгнээнд нь 10 сандал байх хоёр эгнээ сандалуудаас нэг эгнээний зэрэгцээ хоёр сандал сонгогдоогүй байхаар 7 сандалыг хэчнээн янзаар сонгох вэ?


2. Квадрат нь 0, 6, 8 цифрүүдээр бичигдсэн эерэг бүхэл тоо олдох уу?


3. Зургаан тоо өгсөн байв. Эдгээрийн аль ч таван тооны нийлбэр 2000-аас их, 2019-өөс бага бол өгсөн бүх тоо 419-өөс бага болохыг харуул.


4. 1-ээс 81 хүртэлх тоонуудыг $9\times 9$ хүснэгтийн нүдэнд бичжээ (Аль ч хоёр нүдэнд орших тоонууд ялгаатай). Мөр бүрийн тоонуудаас ихээрээ хоёрдугаарт орох тоонуудыг сонгон авч нэмэхэд $S$ гарав. Элементүүдийн нийлбэр нь $S$-ээс хэтрэхгүй байдаг мөр олдоно гэж харуул.