Бага сунгаа VI, 6-р анги

Бага сунгаа VI, 6-р анги   

Бодлогын тоо: 4    Хугацаа: 120 мин


1. Олимпиадад 10, 11, 12, 13 насны нийт 23 сурагч оролцов. Тэдний насний нийлбэр 253-тай тэнцүү бөгөөд 12 настнуудын тоо нь 13 настны тооноос 1.5 дахин олон байсан бол 12 настай хэдэн хүүхэд оролцсон бэ?


2. Аав, хүү хоёр жимсны чанамал хувааж иджээ. Аав хүүгээс $40\%$-аар бага халбагдсан бөгөөд түүний халбага нь хүүгийн халбаганаас $15\%$ том байсан бол аав нийт чанамалын хэдэн хувийг идсэн бэ?


3. $x$, $y$, $z$, $t$ нь 0-ээс ялгаатай, мөн харилцан анхны цифрүүд болог. $\overline{xyzt}$ тооны бүх боломжит сэлгэмэлүүдийн нийлбэр $\overline{xxxx}$ тооноос 10 дахин их байх бүх $\overline{xyzt}$ тоог ол.


4. $7\times 7$ хэмжээтэй квадратыг $3$ ширхэг $1\times 1$ квадратаас тогтох булан дүрс ба $5$ ширхэг $1\times1$ квадратаас тогтох хэрээс дүрсүүдээр хийсэн бол хэрээс дүрс хамгийн олондоо хэд орсон байж болох вэ?

хэрээс дүрс, булан дүрс.