Бага сунгаа VI, 5-р анги

Бага сунгаа VI, 5-р анги   

Бодлогын тоо: 4    Хугацаа: 120 мин


1. Тойргоор явагдсан шатрын тэмцээнд 2 хүү, 4 охин оролцжээ. Тэмцээн дууссаны дараа хөвгүүдийн авсан нийт оноо охидын авсан нийт онооноос 2 дахин их байж болох уу?

Заавар Бодолт
Заавар.

Бодолт. Охид хоорондоо тоглохдоо $6$ оноо авах тул охидын нийт оноо хамгийн багадаа $6$ байна. Харин хөвгүүдийн авсан нийт оноо хамгийн ихдээ $4+4+1=9$ тул хөвгүүдийн авсан нийт оноо охидын авсан нийт онооноос $2$ дахин их байх боломжгүй.


2. Өөрийнхөө цифрүүдийн үржвэрт хуваагддаг натурал тоог "сайн тоо" гэе. Тэгвэл дэс дараалсан 4 ширхэг 7 оронтой "сайн тоо" олдох уу?


3. Нэг улс 6 хоттой. Аль ч хот яг 3 өөр хоттой шулуун замаар холбогдсон бол тэр 3 хот хүртэлх зайнууд бүгд тэнцүү байж болох уу?


4. Өгөгдсөн дүрсийг зураасын даруу 3 хэсэгт хувааж үүссэн дүрсүүдээ эвлүүлж квадрат хий.