Тусгаар тогтнолын олимпиад, 3-р анги

Тусгаар тогтнолын олимпиад, 3-р анги   

Бодлогын тоо: 4    Хугацаа: 80 мин


1. Нүхтэй дүрсийг 2 хэсэгт хувааж баруун талын дүрсийг эвлүүлээрэй.


2. $\overline{\text{2ЗУУ}}\times 5=\overline{\text{МЯНГА}}$ үсэгт тааврын ижил үсэг ижил, ялгаатай үсэг ялгаатай цифр бол боломжит бүх хариуг ол.


3. Хүү 2 оронтой тооны цифрүүдийн үржвэрийг олж, гарсан тоо нь 2 оронтой бол мөн цифрүүдийн үржвэрийг олох зарчмаар бүх 2 оронтой тооноос 1 оронтой тоог гарган авчээ. Жишээ нь: $29\to 18\to 8$. Үүсэх 1 оронтой тоонууд дотор 0 хэд үүсэх вэ?


4. Дулмаа 3 охинтой. Охин бүр нь 1 охинтой. Зээ бүр нь 1 охинтой. Тэгвэл Дулмаагийн гэр бүлээс а) 3; б) 4 хүнийг ээж, охин зэрэг сонгогдоогүй байхаар хэдэн янзаар сонгож болох вэ? (Охины хүүхдийг зээ гэдэг.)