Орчлон 2019, 3-р анги

Орчлон 2019, 3-р анги   

Бодлогын тоо: 4    Хугацаа: 90 мин


1. Хүснэгтийн аль ч нүдний сондгой цифртэй хөрш нүдний тоо нь тэгш цифртэй хөрш нүдний тооноос цөөнгүй байхаар $3\times 3$ хэмжээтэй хүснэгтийн нүднүүдэд $1,2,3,4,5,6,7,8,9$ цифрүүдийг бич. (Ерөнхий талтай нүднүүдийг хөрш гэж тооцно.)


2. Өгсөн квадратыг 2 ширхэг тэгш өнцөгт ба ижил хэмжээтэй 2 квадратад хуваажээ. Нэг тэгш өнцөгт нь $20\,\text{см}\times19\,\text{см}$ хэмжээтэй бол нөгөө тэгш өнцөгтийн хэмжээг ол. Бүх боломжийг ол.


3. Зурагт үзүүлсэн дүрсийг 3 хэсэгт шугамын дагуу хувааж, хуваалтын дүрсүүдээ огт эргүүлэхгүйгээр эвлүүлэн $6\times 6$ хэмжээтэй квадрат хий.


4. $\overline{\text{ЧИ}}\times\overline{\text{ХЭР}}$ үржвэр нь $1000$-д хуваагддаг, $\overline{\text{ЧИХ}}\times\overline{\text{ЭР}}$ үржвэр нь 100-д хуваагддаг, тэгээс ялгаатай, хоорондоо ялгаатай цифрүүдээр бичигддэг бүх $\overline{\text{ЧИХЭР}}$ тоог ол.