Бага сунгаа V, 2-р анги

Бага сунгаа V, 2-р анги, 2-р бодлогоос бусад нь бодолттой.   

Бодлогын тоо: 4    Хугацаа: 60 мин


1. Нэг ширхэг хальстай мандарин 48 грамм, харин хальсийг нь арилгасан тал мандарин 21 грамм байсан бол мандариний хальс хэдэн грамм бэ?

Заавар Бодолт
Заавар. Хальсийг нь арилгасан бүтэн мандарин хэдэн грамм бэ?

Бодолт. Хагасыг нь арилгасан бүтэн мандарин $2\cdot 21=42$ грамм. Иймд мандарины хальс $48-42=6$ грамм байна.


2. Нэг шүдэнз хөдөлгөөд зөв тэнцэтгэл үүсгэ.

Заавар Бодолт
Заавар. Аль цифр дээр нэг шүдэнз нэмэхэд өөр нэг цифр гарах вэ?

Бодолт. Нэмэх тэмдэгийг өөрчлөөд
эсвэл
гэж болно.


3. Өгөгдсөн дүрсийг шугам дагуу 4 тэнцүү хэсэгт хуваа.

Заавар Бодолт
Заавар. Т хэлбэрийн дүрс ашигла.

Бодолт.



4. Бат 20 настай байхад Цэцэг 18 настай, Энх 16 настай байв. Тэгвэл Энх хэдэн настай байхад Энх, Цэцэг хоёрын насны нийлбэр Батын настай тэнцүү байсан бэ?

Заавар Бодолт
Заавар. Энх, Цэцэг хоёрын насны нийлбэр ба Батын насны зөрөө жил бүр 1-ээр ихсэж байгаа.

Бодолт. Энх, Цэцэг хоёрын насны нийлбэр $18+16=34$. Иймд Энх, Цэцэг хоёрын насны нийлбэр ба Батын насны зөрөө нь $34-20=14$ байжээ. Энэ зөрөө жил бүр яг 1-ээр нэмэгдэх тул үүнээс 14 жилийн өмнө зөрөө нь тэгтэй тэнцүү буюу Энх 2 настай, Цэцэг 4 настай, Бат 6 настай байжээ.