2018-2019 оны хичээлийн жилийн танхимын сургалтын хуваарь

Огноо: 2018-09-04,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

2018-2019 оны хичээлийн жилийн танхимын сургалтын хуваарь, төлбөр
ЦагДавааМягмарЛхагваПүрэвБаасан
9:30-12:30Давтлага хичээлГадуур ажилДавтлага хичээлГадуур ажилДавтлага хичээл
12:30-15:00Үдийн завсарлага
15:00-17:00Давтлага хичээлДавтлага хичээлДавтлага хичээлДавтлага хичээлДавтлага хичээл
17:30-19:30Бүлгийн сургалтууд /ЭЕШ, Монбушо/
Бямба гарагт 11:00-13:00, 13:30-16:00 цагийн хооронд давтлага хичээл орно. Давтлага хичээл 3-6 хүнтэй жижиг бүлгээр хичээллэнэ. Төлбөр долоо хоногт 3 удаа 2 цагаар (1 цаг 60 мин) ороход сарын 180000 төгрөг бөгөөд хичээлд суухаас өмнө заавал урьдчилж төлсөн байна. Долоо хоногт 3-аас цөөн эсвэл олон удаа хичээллэх бол төлбөрийг харилцан тохиролцож тогтооно. Төлбөрөө жилээр урьдчилж төлсөн тохиолд сарын 120000 төгрөгөөр тооцож (33%-ийн хөнгөлөлт) төлнө.

Лавлах утас: 95320036, 96660036

Хаяг: Хүүхдийн урлан бүтээх төвийн замын эсрэг талд Түшээ дээд сургуулийн байр 303 тоот.

Багшийн танилцуулга: Балхүүгийн Батбаясгалан,

1999 онд МУИС-ийн математикийн анги төгссөн. Унгар улсын ELTE, Япон улсын KEIO их сургуулиудад дискрет математик, комбинаторикийн чиглэлээр суралцаж байсан, 2003-2011 онд МУИС-ийн МКС-д багш, 2012 оноос Интеграл Онлайн ХХК-ийн үүсгэн байгуулж бодлогын сан болон веб программын хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна. 1995 онд зохиогдсон Монголын математикийн XXXI олимпиадын аварга, Монголын математикийн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүн. 2017 онд ЭЕШ-ийн шалгалтын материалд экспертээр, 2018 онд математикийн шинэчилсэн цөм хөтөлбөрийн сургагч багшаар тус тус ажиллаж байсан.

Энэ нийтлэлийг 980 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл

Зочин 2019-02-25 23:14

Амжилт