Интеграл-Онлайн "Монгол бодлогын сан" сайтаас эрхлэн гаргасан номнууд
- ЭЕШ-д бэлдэх 500 бодлого, Б. Батбаясгалан
- Тус бүр 25 бодлого бүхий 20 сорилго нийт 500 бодлого. Хүндрэлийн хувьд харьцангуй хөнгөн бодлогуудаас бүрдэж байгаа. Сэдэв бүрийн давтлага сорилго болон шинэчилсэн хөтөлбөрийн 4 нэмэлт сорилго орсон. Үнэ сорилгын ном 12000 төгрөг, бодолтын ном 9000 төгрөг.
- ЭЕШ-д бэлдэх 1000 бодлого, Б. Батбаясгалан
- ЭЕШ-д бэлдэх 500 бодлогын үргэлжлэл. 500 бодлогод үзсэнээ сэргээн давтах, түвшин ахиулахад зориулсан. Нийт 500 бодлого бодолтын хамт (бодолтын ном тусдаа) орсон. Өмнөх номын адил заавар болон ашиглах томьёо тодорхойлолтыг хавсаргав. Үнэ сорилгын ном 15000 төгрөг, бодолтын ном 10000 төгрөг.
- Математик, Д. Алтангэрэл
- Японы засгийн газрын Монбушо шалгалт болон EJU шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан бодлогын хураамж. Монбушо шалгалтын 1998-2018 онуудын материал орсон. Японы шалгалтанд бэлдэх шилдэг ном. Үнэ 20000 төгрөг.
- Математик, Д. Даянцолмон, Б. Батбаясгалан, Д. Алтангэрэл, Н. Баясгалан, Г. Даваа-Очир
- Японы улсын засгийн газрын тэтгэлэгийн шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан хамгийн алдартай ном. Жишээ бодлогууд болон дасгал бодлогоос бүрдсэн. Хамгийн сүүлд 2008 онд хэвлүүлсэнээс хойш дахин хэвлүүлээгүй тул багш сурагчдын хүсэлтээр дахин хэвлүүллээ. B5 форматаар 290 хуудас, Үнэ: 20000 төгрөг.
Фэйсбүүк танилцуулга.
ЭЕШ-д бэлдэх цуврал номын танилцуулга
Тус номын бодлогуудыг 2013-2019 онд www.integral.mn цахим хуудсаар дамжуулан явуулсан онлайн сорилгуудын дүнд анализ хийсний үндсэн дээр ЭЕШ-д ирдэг агуулгыг бүрэн хамруулж сонголоо. Эхний 500 бодлого нь сурагчид харьцангуй сайн боддог хөнгөвтөр бодлогуудаас бүрдэх бол дараагийн 500 бодлого буюу ЭЕШ-д бэлдэх 1000 бодлого номд орсон бодлогууд нь эхний номд орсон бодлогуудтай харьцуулахад хүндэвтэр бодлогуудаас бүрдэж байгаа. Мөн өмнөх номд үзсэн зүйлээ бататгахад илүү тустай байх болно. Сүүлийн ном буюу ЭЕШ-д бэлдэх 1500 бодлого номыг энэ хичээлийн жилд багтаан хэвлүүлэх боломжгүй болсон тул нийт хэрэглэгчдээсээ хүлцэл өчье. Хэдий тийм боловч тус номд орох сорилгуудыг өмнөх номуудыг худалдан авахад дагалдан очсон онлайн эрхээрээ үзэх боломжтой юм. ЭЕШ-д бэлдэх 1500 бодлого номын бодлогуудыг ЭЕШ-д 800 оноо авахаар зорьж байгаа болон гадаадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад давхар бэлдэж байгаа сурагчдад зориулж сонгоно. Манай номын гол онцлогуудыг дурдвал
- Олон жилийн судалгааны үр дүнд үндэслэсэн.
- Бодлого бүрийн хариу, заавар, бодолтыг оруулсан.
- Бие дааж болон бүлгээрээ суралцах боломжтой.
- Өнгөтөөр буюу чанарын өндөр төвшинд хэвлүүлсэн.
- Шаардлагатай томьёо, тодорхойлолтыг бүрэн хамруулсан.
Захиалга авах утас: 95320036, 96660036.
© Интеграл-Онлайн ХХК, 2019 он.